Амжилтын Төлөө Хамтдаа Нэгдсэн Чуулган - 2019

26.03.2019


АПУ Групп компанийн орон нутгийн борлуулалтын гэрээтэй албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн захирал удирдлагуудыг урьж "Амжилтын Төлөө Хамтдаа Нэгдсэн Чуулган - 2019" арга хэмжээ "Aurug Place"-д хоёр өдрийн турш зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний зорилго нь өнгөрсөн 2018 оны ажлын тайлангаа танилцуулах, 2019 оны зорилго зорилтоо хэлэлцэхэд оршиж байна. Мөн энэ үеэр олон сонирхолтой сургалт семинар, багийн ажиллагааны тэмцээнд ирсэн зочид хамрагдаж, entertainment арга хэмжээгээр үргэлжилж байна.