Амьдрал бэлэглэх Save Life төсөл

02.08.2018


АПУ ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд JCI Монгол байгууллагын санаачилсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-тэй хамтран хэрэгжүүлдэг “SAVE LIFE” төслийн гуравдугаар шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, их засварын ажил хийж, олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тохижилт хийж гүйцэтгэхэд дэмжиж ажиллаа. Бидний хамтран хэрэгжүүлдэг уг төсөл 2018 онд амжилттай хэрэгжиж бодит үр дүнд хүрч байгааг дуулгахад таатай байна. JCI Mongolia #SaveLife