АПУ компанийн лаборатори 5 дахь удаагаа олон улсын ISO/IEC 17025 стандартаар магадлан итгэмжлэгдлээ

10.11.2014


АПУ компанийн үйлдвэрийн итгэмжлэгдсэн лабораториуд олон улсын "Сорилт болон шалгалт тохируулгийн лабораторийн чадавхид тавих шаардлага ISO/IEC 17025" –ын үнэлгээнд ахин хамрагдаж, итгэмжлэх эрхээ сунгалаа.

Энэ нь АПУ компанийн үндсэн 5 үйлдвэрлэл буюу төв, спирт, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн лабораториуд олон улсын стандартын шаардлага бүхий бие даасан, хяналтын системтэй зэргийг илтгэдэг юм.