​АПУ компанийн Сүүний үйлдвэр олон улсын SGS компанийн чанарын удирдлагын тогтолцоогоор баталгаажуулагдлаа

16.12.2014


Дэлхийн шилдэг компаниудад үйлчилдэг, салбартаа тэргүүлэгч Олон улсын SGS компанийн чанарын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтыг АПУ ХК-ийн Сүүний үйлдвэр авлаа. Энэ онд 90 жилийнхээ ойг тэмдэглэж буй АПУ ХК нь "SGS" ОУ-ын итгэмжлэл баталгаажуулалтын байгууллагатай 2011 оны 3-р сард анхлан холбоо тогтоож дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байгаа юм. 2011 онд ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо стандартуудыг нэвтрүүлэн баталгаажуулсан бөгөөд Монгол улсад анх удаа тэр дундаа Байгаль Орчны Удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн хамт олон юм.

SGS-ийн үйлчилгээг авснаар байгууллагынхаа менежментийн тогтолцоо, процессууд болон ажилтанынхаа гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулан, удирдлагын шилдэг тогтолцоог бий болгох ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЛИЙГ олохын зэрэгцээ, хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн хүргэдэг юм.

АПУ компанийн Сүүний үйлдвэрийн лаборатори нь түүхий сүү хүлээн авахдаа монголд анх удаа түүхий сүүнд антибиотекийн үлдэгдэл болон бруцеллёз, самонтик эс тодорхойлох аргачлалыг шинээр нэвтрүүлж, хяналтын тогтолцоог олон улсын стандартын түвшинд хүргэсэн юм.