АПУ компани "Дэлхийн стандартын өдөр" шагнууллаа

14.11.2014


Стандартчилал, хэмжил зүйн газар жил бүр олон улсын томоохон 4 тэмдэглэлт өдрийг салбарын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнд:

  • Дэлхийн Хэмжил зүйн өдөр- 5 дугаар сарын 20,
  • Дэлхийн Стандартын өдөр-10 дугаар сарын 14,
  • Дэлхийн Итгэмжлэлийн өдөр-6 дугаар сарын 09 /,
  • Дэлхийн Чанарын өдөрүүд- 11 дүгээр сарын эхний 7 хоногт багтана.

Энэ хүрээнд зохион байгуулагдаж байгаа "World quality forum"-ын хүрээнд АПУ ХК-ийн Сүүний үйлдвэрийн 4 төрлийн 15 нэрийн сүү, сүүн бүтээгдэхүүнд Монгол улсын Стандартчилал хэмжилзүйн газраас үндэсний тохирлын гэрчилгээг гардууллаа.

АПУ компанийн хувьд Монгол улсдаа төдийгүй Олон улсын стандартын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай тогтвортой хамтран ажилладаг. Энэ жилийн хувьд шинээр байгуулагдсан Сүүний үйлдвэрээ дэлхийд тэргүүлэх Швейцарын SGS группын хөндлөнгийн аудитын шалгалтад хамруулан Хүнсний аюулгүй байдлын FSSC 22000 стандарт, үйлдвэрийн дэргэдэх лабораторид ISO 17025 стандартын хэрэгжилтийг бүрэн хангаж СХЗГ-аар тус тус магадлан итгэмжлүүлж батламжаа гардан авсан амжилттай ажилласан байна.

АПУ компани нь түүхт 90-н жилийнхээ ойн босгон дээр буюу энэ жил Европын холбооны хамгийн орчин үеийн техник технологи болох ХБНГУ-ын "GEA" компанийн бүрэн автомат ажиллагаатай хоногт 150 тонн түүхий сүү боловсруулах үйлдвэр, Швед Улсын "Тетрапак" болон "Эколин" компанийн асептик савлах төхөөрөмжөөр тоноглогдсон жилд төрөл бүрийн шүүс - 15 сая, сүү- 27 сая, тараг, йогурт, зөөхий – 3 сая гээд нийт 45 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэхэн сүүний үйлдвэрээ ашиглалтанд оруулж дотоодынхоо зах зээлд "Цэвэр", "Сайн", "Маамуу" нэрийн дээд зэргийн өндөр чанартай 18 нэр, төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлж хэрэглэгчдийнхээ таашаалыг хүлээгээд байгаа юм.