АПУ ХК жүдочидоо дэмжиж байна

14.05.2014


Монголын жүдо бөхийн холбоо 2014 оны 5-р сарын 8-10-ны хооронд “Жүдо бөхийн зүүн аварга шалгаруулах тэмцээн”-ийг Зүүн азийн жүдо бөхийн холбоотой хамтран Улаанбаатар хотноо зохион байгууллаа. БНАСУ, БНСУ, БНХАУ, Гуам, Тайван, Макао, Хонконг, Япон зэрэг орны шилдэг тамирчид оролцсон уг тэмцээнд АПУ ХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон юм.

АПУ ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд монголын спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаар цаг ямагт хичээн ажилладаг бөгөөд энэ удаагийн тэмцээн нь монголын жүдочдийн чадвар чансааг сорих томоохон тэмцээн төдийгүй улаанбаатар хотод олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан сайхан туршлага болсон юм.