АПУ ХК-ийн Сүүний үйлдвэр “Намрын ногоон өдрүүд-2014” үзэсгэлэнгээс Гран при шагнал хүртлээ

02.10.2014


Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах зорилготой “Намрын ногоон өдрүүд 2014” арга хэмжээ ес дэх жилдээ амжилттай болж өнгөрлөө.

Үндэсний ууган үйлдвэр болох АПУ компани жил болгон уламжлал болгон энэхүү үзэсгэлэнд оролцдог бөгөөд энэ жил өөрсдийн сүү, сүүн төрлийн бүтээгдэхүүнүүд болох Сайн, Маамуу, Цэвэр сүү зэрэг нийт 21 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцон шилдгийн шилдэг Гранпри шагналыг гардан авлаа.

Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүнс -2014”, “Алтан намар-2014”, “Шилмэл мал -2014” үзэсгэлэн худалдаа тус тус зохион байгуулагдсан. “Эрүүл хүнс-2014” үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүнийг 8 төрөлд нэр дэвшүүлэн шалгаруулсан юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Монголын сүүний нэг өдөр” өдөрлөгийг зохион байгуулж, худалдан авагчдаас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, худалдан авах хандлагыг тодорхойлсон судалгаа авч,  амталгаат худалдаа зохион байгуулав.