​АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛААС ГАРАХ ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ

13.03.2018


Хэлэлцсэн асуудлуудыг батлах тухай

АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит хурлын тэмдэглэл, Тооллогын комиссын шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:

  • АПУ ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж баталсугай.
  • АПУ ХК-ийн Дүрэмд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулсугай.
  • 2-р зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хэрэглэгчийн сэтгэлд тохирсон, хүнсний аюулгүй байдлыг хангасан хамгийн сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж,худалдах замаар хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг эрхэмлэж ажиллах нь компанийн эрхэм зорилго мөн.” гэж заасныг хасах;
  • 2-р зүйлийн 2.2 дах хэсгийг доорх байдлаар өөрчлөх; “2.1 Компанийн үйл ажиллагааны чиглэл нь дараах байна:
  • 7-р зүйлийн 7.22.17 (ТУЗ-ийн бүрэн эрх) хэсгийг доорх байдлаар өөрчлөн найруулах;
  • 7-р зүйлийн 7.37 (Гүйцэтгэх захирлын бүрэн эрх) хэсгийг доорх байдлаар өөрчлөн найруулах;
    • Эрх мэдлийн хуваарилалтын баримт бичигт заагдсан эрх мэдлийн хэмжээ хязгаарын хүрээнд асуудлыг шийдвэрлэх, эрх олгох, ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрөл авсны үндсэн дээр шийдвэрлүүлэх асуудлын төслийг боловсруулж шийдвэрлүүлэх, зөвшөөрөл авах;
  • 7-р зүйлийн 7.35 (Гүйцэтгэх захирал) хэсгийг доорх байдлаар өөрчлөн найруулах;
    • Гүйцэтгэх захирал нь өөр компани, аж ахуйн нэгжийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж болно. Харин компанийн охин болон хараат компаниас бусад өөр аж ахуйн нэгж, өрсөлдөгч хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирлаар ажиллахыг хориглоно.
  • 8-р зүйлийн 8.1 (Компанийн эрх бүхий албан тушаалтан) хэсгийг доорх байдлаар өөрчлөн найруулах;
    • ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирал, Ерөнхий нягтлан бодогч, Чиглэл хариуцсан захирлууд нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдоно.
  • АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт өөрчлөлт орсноос бусад зүйл заалтууд хэвээр үлдэх бөгөөд нэмэлт өөрчлөлтийг тусгасан Дүрмийг хавсралтаас баталж, түүнийг улсын бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөнө.
  • АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг холбогдох журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг Гүйцэтгэх захиралд даалгасугай.

ХУРЛЫН ДАРГАЦ.ЭРДЭНЭБИЛЭГ



[1] АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлд эрх олгосны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор баталсан Эрх мэдлийн хуваарилалтын баримт бичгийг ойлгоно.