АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

28.04.2019


Жилийн турш компанийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлэл хүргэдэг хувьцаа эзэмшигчдийн хурал товлосон өдрөө буюу 4 сарын 26-ны өдөр болсон юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал 95%-ийн ирцтэй эхэлж, нийт 4 асуудлыг хэлэлцэж шийдвэрүүдээ гаргасан билээ. Энэ жилийн хувьд АПУ ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48,6 тэрбумын ногдол ашиг тараах болсон нь түүхэн үйл явдал бөгөөд хурлын үеэр албан ёсоор танилцууллаа. Мөн урилгаар "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр хүрэлцэн ирж хөрөнгийн зах зээл дээр хэрхэн амжилттай арилжаа хийх талаар маш сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. Нийт хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон хувьцаа эзэмшигчдэдээ талархал дэвшүүлье!