​АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД

13.03.2018


АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  • АПУ ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  • АПУ ХК-ийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь: 2018 оны 03 дүгээр сарын 29-ний өдөр байна.

Хувьцаа эзэмшигч Та бүхэн хуралдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 1400 цагт дуусна.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд ирж болон дараах хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.

Нэрс

Утас

Цахим хаяг

1

Х.Батжаргал

344837

batjargal@apu.mn

3

Ч.Ариунсан

344336-315

ariunsan@apu.mn

5

Б.Эрдэнэтуяа

344336-432

erdenetuya@apu.mn

6

Э.Солонго

344837-322

solongo.e@apu.mn

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 1000–1700 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Өөрийн байр

Утас: 344336

Факс: 343063

Имэйл: info@apu.mn

Хурлаас гарах шийдвэрийн төслийг http://www.apu.mn/%D0%B0%D0%BF%D1%83-%D1%85%D0%BA-... компанийн цахим хуудаснаас үзнэ үү