АПУ ХК-ийн 90 жилийн ойн нэрэмжит Богдхан хайрханы хишиг барилдаанд Р.Пүрэвдагва түрүүллээ

24.12.2014


Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Богдхан хайрханы хишиг барилдаан АПУ ХК-ийн 90 жилийн ойн нэрэмжит болж 12-р сарын 20-ны өдөр Бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Барилдаанд улсын аваргаГ.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон юм.

Дөрвөн уулын хишиг барилдааны үеэр 50.000 төгрөгийн азтан хоёр, 500.000 төгрөгийн азтан хоёрыг тодруулдагаараа бусад барилдаанаас онцлогтой. Энэ уламжлалаараа азтанаа тодруулж мөн АПУ ХК-ний бүтээгдэхүүний дээжээс бэлэг барьсан юм. Түүнчлэн уран барилдаант бөхийг шалгаруулахад Дорнод аймгийн харьяат улсын начин Д.Цогзолдорж тодорч, АПУ компанийн "Сайн" нэрийн бүтээгдэхүүний хагас жилийн хэрэглээгээр шагнуулав.

Барилдаанд улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэсэн юм.