АПУ ХК ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ АНХНЫ КОМПАНИ БОЛЛОО

30.07.2021


Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн өдөр тохиолоо.

Ийнхүү Монгол бизнес дэлхийн зах зээлд гарах хөгжлийн дараагийн үе шатны суурь тавигдаж байна. 

Бидэнд итгэл үзүүлж 97 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн үе үеийн эрхэм хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид, хүндэт хэрэглэгчид, хамтын ажиллагаат түнш байгууллагууд та бүхэнд талархал илэрхийлье!

АПУ Хувьцаат компани