АПУ ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 7 ажилтандаа өргөө цагаан гэр өглөө

24.11.2014


АПУ компани ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилт ололтыг дэмжих, мэргэжил чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг. Тиймдээ ч компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх бодлого зарчим нь бизнесээ хариуцлагатайгаар нийгэм, хүн ард, байгаль орчинд ээлтэйгээр явуулж, Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө ажилладаг юм. Энэ ажлын хүрээнд 7 ажилтандаа өргөө цагаан гэр хүлээлгэн өглөө.

Үйл ажиллагааг нээж AПУ компанийн Үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан захирал Г. Энхбилэг "AПУ компанийн амжилтын гол хөшүүрэг нь хүний нөөцийн бодлогод суурилдаг. Өнөөдрийн бидний хийж бүтээсэн зүйл, ололт амжилт бүхэн АПУ хэмээх гэр бүлийн гишүүн хүн бүрийн үйл хэрэг юм. Иймээс бид АПУ компанийг босголцсон, ажил мэргэжлээрээ үлгэр дуурайл болсон 7 ажилтандаа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өргөө цагаан гэр гардуулж байгаадаа баяртай байна" хэмээн тэмдэглэсэн юм.