АПУ ХК 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

09.08.2018


Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа МХБ дээр олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаа 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба тус үйл ажиллагааг АПУ ХК нээж, 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Тайлант хугацаанд АПУ ХК болон түүний 11 охин компани нь нийт 2,202 ажилтантайгаар ажиллаж, нэгдсэн байдлаар дараах голлох үр дүнгүүдийг гаргалаа. Үүнд:

  • Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85 хувиар өсч, 201 тэрбум төгрөгт хүрсэн;
  • Бүтээгдэхүүний нэр төрөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 хувиар нэмэгдэж, 278 нэр төрлийн 65 сая литр бүтээгдэхүүн борлуулсан;
  • Нийт өр төлбөрийн хэмжээ 18 хувиар буурсан;
  • Цэвэр ашиг 33.7 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн;
  • Тайлант үеийн байдлаар улсын төсөвт нийт 120 тэрбум төгрөгийн татварыг төлсөн тус тус үзүүлэлттэй байна.

Эрхэм хувьцаа эзэмшигч, харилцагч та бүхнийхээ хүлээлгэсэн итгэл, хариуцлагыг ухамсарлаж, бид ашигт ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.