Тэртээ 1924 онд Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй APU Company нь салбартаа манлайлж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа ууган үйлдвэрлэгч билээ.

Энэхүү өөрсдийн бүтээсэн бат суурин дээр дэлхийд шар айрагны үйлдвэрлэлээрээ хоёрт эрэмбэлэгдэж, олон улсын хэрэглэгчдийн талархалыг хүлээсэн 154 жилийн түүхтэй алдарт HEINEKEN компанийн Монгол дахь эзэмшлийн компаниудыг нэгтгэж, Монгол Улсын шингэн хүнсний салбарыг тодорхойлогч бус чиглүүлэгч компанийн суурийг тавьж, хүчирхэг нэгдлийг бий болгоод байна.

APU Company нь өнөөдөр Төгс үүрэг хариуцлагыг ухамсарлан, Төгөлдөр соёл, бүтээгдэхүүний нэгдлийг эрхэмлэж, Тунгалаг ёс зүйг баримтлан, шинэ стандартуудыг нэвтрүүлж, хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж, стратегийн түншлэлийг олон улсад нэмэгдүүлж, шинэ шилдэг брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах алсын хараатай зорилго тавин ажиллаж байна.


  • Төгс – Үүрэг хариуцлага
  • Төгөлдөр – Соёл, бүтээгдэхүүний нэгдэл
  • Тунгалаг – Ёс зүй, орон зай