Дэлхийн усны өдөр тохиож байна

22.03.2018


APU компани нь шингэн хүнс үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох цэвэр усны эх үүсвэрийг хайрлан хамгаалах, нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх, усыг дахин ашиглахад өндөр ач холбогдол өгч нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах усны хэрэглээг бууруулахад гол анхаарлаа хандуулан ажилладаг. Бид 2017 онд “Усны менежмент”-д гол анхаарлаа хандуулан усны зарцуулалтыг бууруулах, ус хэмнэх, саарал усыг дахин ашиглах 12 төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр жилд 14000 тонн усыг дахин ашиглаж байна.

#WorldWaterDay #ДэлхийнУсныӨдөр #APU