Согтууруулах ундаа нь мянга мянган жилийн тэртээгээс хүмүүс хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлж, онцгой баярт мөчүүдээ бусадтай хуваалцах билэг тэмдэг болсоор ирсэн. APU Company согтууруулах ундаа үйлдвэрлэгч хэдий ч мөн зохистой хэрэглээг дэлгэрүүлэгч, сурталчлагч байхыг эрмэлздэг билээ. Бид хэрэглэгчиддээ үргэлж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байхыг анхааруулж зохистой хэрэглээг сануулдаг. Мөн APU Company бүс нутгийнхаа болон олон улсын хууль тогтоомжуудыг мөрдөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, насанд хүрээгүй хүнд ил болон далд хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахгүй байх бодлого баримтлан ажиллаж байна.