Инээмсэглэлийн аян АПУ-д

14.05.2014


АПУ компани өнгөрсөн онд “Инээмсэглэж буй АПУ” аяныг өрнүүлж, инээмсэглэж буй ажилчдын зургаар нийт 30 гаруй сонирхолтой самбар бэлдэж, бүх үйлдвэрүүд болон төв байранд өлгөсөн юм. Үүний үр дүнд үйлдвэр, газруудын уур амьсгалд зөөлөн найрсаг уур амьсгал орж, ажилчдын ажиллах орчинд сайн нөлөө үзүүлсэн гэж ажилтнууд маань үнэллээ. Цаашид байгууллагын дотоод уур амьсгалыг эерэгжүүлж, ажилтнуудынхаа урам зоригийг сэргээх олон сонирхолтой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.