"Компанийн хөгжилд бидний хувь нэмэр" төслийн ялагчид тодорлоо

10.12.2014


"Шингэн хүнс бизнес групп"-ын хэмжээнд жил бүр зохион байгуулдаг " Компанийн хөгжилд бидний хувь нэмэр төсөл" -ийн уралдаан ялагчидаа тодрууллаа. Энэхүү уралдааны шагналыг Үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхбилэг, Төсөл хариуцсан захирал А.Мэндбаяр, Техник ашиглалт, зохицуулалтын дарга Ө.Одгэрэл болон бусад удирдлагууд гардуулсан юм. Энэ жил нийт 10 төсөл ирсэн бөгөөд энэ нь урд жилүүдийнхээс өссөн үзүүлэлт юм.

Жилээс жилд чанаржиж байгаа төслийн уралдааны үр дүн манай компанийн үйлдвэр, нэгж хэсгүүдэд биелэлээ олж зардал хэмнэсэн, үр дүнтэй ажил болсоор байна.

Компаниа гэсэн сэтгэлтэй залуучууд маань нэгэн баг болж, нөөц бололцоогоо бүрэн дайчлан, компанийн хөгжилд хувь нэмэр болохуйц баримт нотолгоонд тулгуурласан төслүүдээ ирүүлсэн бүх багийн гишүүдэд баяр хүргэе.