Л. Дагийсүрэнгийн нэрэмжит “Сагсан бөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээн зохиогдлоо

04.11.2019


APU компанийн 95 жилийн ойг тохиолдуулан ахмад, дунд, залуу үеийг холбосон олон талт ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Уг ажлын хүрээнд тус компанийн ахмад ажилтан, анхны “Спортын мастер”, “Олон улсын хэмжээний мастер” Лувсандоржийн Дагийсүрэнгийн нэрэмжит “Сагсан бөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээн МҮЭ -ийн соёлын төв ордны "Тэмүүжин" спорт зааланд 11 сарын 2,3-ны өдрүүдэд хоёр хоног "Спрайт" лигийн дүрмээр явагдаж амжилттай болж өндөрлөлөө. Нийт эрэгтэй, эмэгтэй 16 баг оролцон хурд хүч, ур чадвар, хүч тэнцүү өрсөлдөн тоглож:

Эрэгтэй багийн төрөлд

1. Avengers баг

2. Eden баг

3. Aurug баг

Эмэгтэй багийн төрөлд

1. Сэнгүр баг

2. Төгс хараа баг

3. Сайн багууд тус тус тодорлоо.

Шилдэг довтлогч эмэгтэй тамирчнаар – Савлалтын үйлдвэрийн ХАБЭА -н ажилтан Б.ЗОЛЗАЯА

Шилдэг довтлогч эрэгтэй тамирчнаар – Худалдааны төлөөлөгч Х.БИЛЭМБЕК

Ахмадын хорооны шагналаар – Архины үйлдвэрийн оператор Б.САНЖААНЯМ нар шагнагдлаа.

Нийт оролцсон баг тамирчид болон хүрэлцэн ирж хөгжөөн дэмжсэн хамт олон та бүхэндээ талархал дэвшүүлье!

АПУ компанийн Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Хороо, Ахмадын Хороо