Монголын хөрөнгийн биржийн 2014 оны ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ-аар өргөмжлөгдлөө

30.12.2014



АПУ ХК Монгол улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдсан хувьцааны тоо ширхэгээрээ бусдаас тэргүүлж, ноогдол ашиг тараалт, зах зээлийн үнэлгээний өсөлтийг бий болгон ТОП-20 индексийг бүрдүүлэхийн зэрэгцээ, Монголын эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулж буй үйл ажиллагааг Монголын хөрөнгийн бирж өндрөөр үнэлэн 2014 оны шилдэг хувьцаат компаниар өргөмжиллөө.

АПУХК Монголын улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаа нь чөлөөтэй арилжаалагддаг 4000 гаруй хувь нийлүүлэгчтэй үндэсний хувьцаат компани юм.