APU Company-н баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа үргэлж нийгэм, эдийн засаг, хүн баялагт үнэ цэнэ бүтээхэд чиглэж, “Тогтвортой Хөгжил”-ийн үндсэн суурь зарчим болох ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, БАЙГАЛЬ ОРЧНЫ тэнцвэртэй хөгжлийг хангахаас гадна ХҮНИЙ хөгжлийн тогтвортой бодлогод онцгойлон анхаарч, урт хугацаанд үр ашигтай ажиллахыг эрхэм зорилго болгосоор ирсэн билээ. Бид 2017 онд нийгэмд илүү их хувь нэмэр оруулах зорилгоор компанийн тогтвортой байдлын бодлогоо үндсэн 3 чиглэлд авч хэрэгжүүлэн ажиллалаа.

Тогтвортой хөгжил

ЭДИЙН ЗАСАГ
  • Үр ашгийн хүртээмжтэй байдал
  • Бүтээмжийг дээшлүүлэх замаар баялаг бүтээх
  • Зардлыг бууруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх
БАЙГАЛЬ ОРЧИН
  • Байгальд ээлтэй үйлдвэрлэл
  • Хууль тогтоомж, стандартын нийцэл
  • Үйл ажиллагааны байнгын сайжруулалт

Компанийн нийгмийн хариуцлага

НИЙГЭМ
  • Хүнсний аюулгүй байдал, дээд зэргийн чанар, стандартыг хүргэх
  • Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх
  • Шударга, ил тод өрсөлдөөн
  • Зохистой хэрэглээг дэмжин ажиллах
  • Хэрэглээний боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах
  • Хууль эрх зүйн нийцэл
  • Үл ялгаварлал, шударга байдал

Хувь хүний хөгжил

АЖИЛЧИДДАА
  • Аюулгүй байдлыг эрхэмлэх
  • Эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх
  • Шинэ санал санаачлагыг дэмжих
  • Өв соёл, зан заншлыг таниулах
ОЛОН НИЙТЭД
  • Хүүхэд, залууст чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа
  • Үндэсний өв соёл, зан заншлаа түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах