​НҮҮДЭЛЧИН МОНГОЛ НААДМЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ APU COMPANY

15.08.2018


Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, гадна дотны жуулчдад түүх уламжлалаа таниулан сурталчилах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар болон Биеийн тамир спортын газрууд санаачлан "Нүүдэлчин Монгол" наадмыг 08 сарын 10-12 өдрүүдэд Хүй Долоон худагт зохион байгуулсан билээ.

Уг наадмыг "Соёлоороо гоёно" уриатайгаар APU Company нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж, ивээн тэтгэгчээр хамтран ажилласан юм. Уг үйл ажиллагааны хүрээнд "Ардын урлагийн наадам" болон "Үндэсний спортын VI-р наадам" тус тус зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.