Оюутан дадлагажуулах хөтөлбөр

АПУ Групп компани нь их дээд сургууль, коллежийн оюутнуудад онолын мэдлэгийг баталгаажуулан практик дадлага олгох, компанийн үйл ажиллагаатай танилцуулах, ирээдүйд чадварлаг ажилтан болход нь туслах, дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгодог.

Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд 2-оос дээш курсэд суралцдаг байх
  • Дадлагажих ажлын байранд тохирох мэргэжлээр суралцаж байгаа
  • Сурлагын голч дүн 3.0 буюу “B” үнэлгээтэй байх
  • Оюутанд онцгой ур чадвар байгаа тохиолдолд дээрх нөхцлийг харгалзахгүй дадлагажуулж болно.

Дадлага хийх оюутан дараах материалуудыг бүрдүүлнэ.

  • Дадлагын оюутны анкет
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2% хувь цээж зураг
  • Дадлагын удирдамж
  • Дүнгийн тодорхойлолт
  • Анкет энд дарж татаж авна уу.

Дадлага хийлгэх явц

  1. Дадлага хийх хүсэлтэй оюутан нь дадлагын оюутны анкет бүрэн гүйцэт бөглөнө.
  2. Дадлага хийх хүсэлт гаргасан оюутны дадлагын удирдамжид компанийн нууцлалын зэрэгтэй баримт бичиг, мэдээлэл тусгасан тохиолдолд компанийн зүгээс дадлага хийлгэхгүй татгалзаж болно.
  3. Дадлага хийх хүсэлт гаргасан оюутны материалтай танилцан дадлага хийх шаардлагыг хангасан тохиолдолд зөвшөөрөл олгоно.
  4. Дадлага хийгч оюутныг компанийн зүгээс өдрийн хоолоор хангана.
  5. Оюутны дадлагын ажлыг дадлагын удирдагчаар дүгнүүлэн, уг үнэлгээг үндэслэн компанийн зүгээс дадлага хийсэн тухай тодорхойлолт гаргаж өгнө.
  6. Гүйцэтгэл сайтай, ажлын байрны шаардлага хангасан оюутныг ажил горилогчийн нөөцөнд бүртгэж болно.