​САЙН БРЭНД -ИМПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ШАГНАЛ АВЛАА.

25.09.2018


Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор зохион байгуулсан Намрын ногоон өдрүүд -2018 үзэсгэлэн худалдаа 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.


Тус үзэсгэлэн худалдаанд АПУ Дэйри ХХК нь амжилттай оролцож Сайн жимс ногоотой йогуртаараа ‘ИМПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” шагналыг авлаа.


АПУ Дэйри ХХК нь Одоогийн байдлаар Сайн, Дээж, Маамуу, Цэвэр сүү гэсэн 32 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд Сайн жимс ногоотой йогурт нь 2017 оны 11 сараас эхлэн худалдаанд гаргаж эхэлсэн.

Энэхүү бүтээгдэхүүн 1 жилийн хугацаанд 2,417,120 ширхэгийг борлуулж нийт йогуртны зах зээлийн 25%-ийг дангаар эзэлж байна. Ногоо жимсний төгс хослол бүхий энэхүү йогурт нь 3-н нэр төрлөөр худалдаалж байгаа болно. Үүнд:

  • Сайн лууван -жүржтэй йогурт таны арьсыг залуужуулж, дархлааг сайжруулах бөгөөд А, С,В,К амин дэмээр баялаг бүтээгдэхүүн юм.
  • Хүрэн манжин, алимтай йогурт нь элэгийг цэвэрлэж, даралтыг тогтворжуулах төдийгүй антиоксидантаар баялаг учраас биеийг хоргүйжүүлнэ.
  • Сайн бууцай, кивитэй йогурт нь Тослогогүй , сахар багатай тул жин барьж буй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромтой.