​“Тийн Унжлагат” хэмээх “Шороон Нохой” жилийн Сар шинийн золголт боллоо

21.02.2018


“Тийн Унжлагат” хэмээх “Шороон Нохой” жилийн “APU Company”-н Сар шинийн золголт өргөн дэлгэр, тэгш дүүрэн сайхан болж өндөрлөлөө. Уламжлал ёсоор компанийн ахмад ажилчдадаа урин залж, учиран золгож, бие биестэйгээ ерөөлийн билэгт үгсийг хэлэлцэж, хөөрөг зөрүүлэн, амар мэндээ эрэн золгосноор эхэлсэн юм.


Энэ жилийн золголтод компанийн удирдлагууд тэр дундаа ТУЗ-ын дарга П.Батсайхан хүрэлцэн ирж хамт олондоо мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд ирж буй Нохой жилдээ хоёргүй сэтгэлээр, хүн бүрийн оролцоотойгоор, хамтдаа илүү хүчтэй хамтран ажиллахыг уриалсан билээ.


Мөн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг өнгөрч буй “Алтан Унжлагат” хэмээх Тахиа жилийн амжилт ололтыг онцолж, нэг гэр бүл нэгдмэл санаа зорилготойгоор Нохой жилдээ хамтдаа хөдөлмөрлөж, түүндээ хүрэхийг ерөөсөн.


Ийнхүү бүл нэмсэн өнөө жилийн золголт Ерөөлийн өргөөнд болон Амгаланд байрлах Tiger үйлдвэрийн байранд тус тус идээ ундаа нь цалгиж, инээд хөөр цангинаж, дуу хууртай Нохой жилээ угтан авлаа. Нийт хамт олондоо Сар шинийн мэндийг дэвшүүлье