ТОП 100 АЖ АХУЙ НЭГЖЭЭР АПУ ХК ШАЛГАРЛАА

27.04.2018



2017 онд АПУ ХК нь нийт 164 нэр төрлийн 97,2 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсад 129,4 тэрбум төгрөгийн татвар төлж, 24,8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд олон улсын банк санхүүгийн байгууллагад 43,9 тэрбумын зээлийн хүүгийн эргэн төлөлт гүйцэтгэж, үйлдвэрлэлдээ 4,7 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн.


Мөн уг онд онцлох үйл явдал нь 94 жилийн туршлагатай АПУ ХК нь олон улсын зах зээлд компанийн бүтээгдэхүүнийг таниулах, дэлхийн брэнд үйлдвэрлэгчдийн арга туршлагыг нэвтрүүлэх зорилгоор дэлхийн шар айрагны зах зээлд тэргүүлэгчдийн нэг Хайнэкэн компанитай олон жилийн турш хэлэлцсэний үр дүнд Монгол дахь эзэмшлийн компаниудыг нэгтгэсэн билээ.


2018 онд нэгдсэн АПУ ХК-ийн хувьд нийт 218 нэр төрлийн 133,7 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 433,7 тэрбумын борлуулалт хийхээр төлөвлөөд байна. Экспортын хувьд ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон, БНСУ зэрэг орнууд руу бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа бөгөөд цаашид бусад улс орнууд руу бүтээгдэхүүнээ борлуулахаар зорилго тавин ажиллаж байна.


Мөн энэ удаагийн шилдэг аж ахуй нэгж шалгаруулалтад "АПУ Групп"-ын охин компаниуд болох АПУ Трейдинг ХХК, СББ Трейд ХХК, Спирт Бал Бурам ХХК тус тус шалгарсан билээ.