Тунгалаг Туул аян 4 дэх жилдээ зохиогдлоо | АПУ ХК

Тунгалаг Туул аян 4 дэх жилдээ зохиогдлоо

25.05.2018


APU Company-ийн ажилчдын санаачилгаар байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Туул голоо цэвэрлэх, эко орчны бохирдлыг бууруулах зорилготой “Тунгалаг Туул” аяныг нийгмийн хариуцлагаа ухамсарлан 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хувьд APU Group компанийн хэмжээнд Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг болон Зүүнхараа дахь үйлдвэрүүдийн нийт 1000 гаруй ажилчдыг хамруулан хур хог ихтэй газруудыг цэвэрлэж, олон нийтийг уриаллаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 1000 гаруй ажилчид 50 тонн хогийг цэвэрлэж байсан бол энэ жилийн хувьд олон ажилчдыг хамруулан, 3 байршилд голын ойр орчмыг цэвэрлэсэн нь онцлогтой байлаа. Мөн уг аянд Туул голын сав газрын захиргаа болон Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний газрууд нэгдсэн билээ.