ТӨГӨЛДӨР төслийн нээлт амжилттай боллоо

23.04.2018


Жил бүр АПУ ХК-ийн зүгээс ажилчдадаа идэвхжүүлэх зорилгоор ТӨГӨЛДӨР төслийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд НЭГ ГЭР БҮЛ ~ НЭГ ЗОРИЛГО уриан дор нээлтээ хийлээ. Уг төслийн хүрээнд ажилчид сонирхлын 9 клубэд элсэж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, сонирхлоороо нэгдэж, өөрсдийгөө хөгжүүлэх, оролцоогоо нэмэгдүүлэх бололцоог олгодгоороо онцлогтой.



Уламжлал ёсоор уртын дуу морин хуурын аяар эхлүүлж, гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нээж ажилчдыг идэвхтэй оролцохыг уриалсан юм. Мөн энэ үеэр "Амь насаа хамгаалах 12" дүрмийг ажилчдад танилцуулж, удирдлагуудын зүгээс мөрдөж ажиллахаа амлан гарын үсгээ зурж нийт ажилчдыг уриаллаа. ТӨГӨЛДӨР төслөөр дамжуулан жил бүр тухайн уриатай уялдуулан мэдлэг олгох сургалт, лекцийг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаанд АУЗ, яруу найрагч Т.Галсанг урьж оролцуулан "Нэг зорилго, Нэг гэр бүл" сэдвийн хүрээнд үнэтэй зөвлөгөөг нь сонссон билээ.