ТӨГӨЛДӨР төслийн нээлт үргэлжилсээр

11.05.2018


APU Company-ийн зүгээс ажилчдынхаа оролцоог нэмэгдүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “ТӨГӨЛДӨР” төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. 2018 оны хувьд “НЭГ ГЭР БҮЛ НЭГ ЗОРИЛГО” уриан дор нээлтээ Зүүнхараа дахь “Спирт Бал Бурам” ХХК-ийн болон Амгаланд байрлах “Tiger” үйлдвэрт зочилон очиж амжилттай зохион байгууллаа. Уг төслийн хүрээнд сонирхлын 9 клубын админууд өөр өөрсдийн клубын онцлогийг танилцуулж, шинэ гишүүнчлэлийн бүртгэл явуулж нийт 400 гаруй ажилчдыг давхардсан тоогоор бүртгэжээ.


Нээлтийн арга хэмжээг гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нээж үргэлжлүүлэн лектор Ц.Баатархүү “Нэг гэр бүл Нэг зорилго” сэдвийн хүрээнд маш сонирхолтой лекцийг илтгэж ажилчдад урам зориг, эрч хүч, шинэ санаа өгсөн юм. Энэ жилийн хувьд “Төгөлдөр” төслийн дор зохион байгуулагддаг бүхий л дотогшоо чиглэсэн ажлуудад “Safety First” буюу “Амь насаа хамгаалах 12 дүрэм”-ийг танилцуулан сурталчилах ажлыг давхар хэрэгжүүлж буйгаараа онцлогтой юм. Удирдлагууд болон ажилчид энэхүү дүрмүүдийг өдөр тутамд хэрэгжүүлэхээ амлаж гарын үсгээ зуран нэгдсэн билээ. Нийт “Төгөлдөр” төслийн зохион байгуулагчид болон Сонирхлын клубуудын админуудад амжилт хүсье!