Төрийн дээд одон медалиудаар шагнагдлаа

04.02.2019


XVII жарны "урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн босгон дээр Монгол улсын ууган үйлдвэрлэгч АПУ ХК-ийн хамт олны дундаас Шар айрагны үйлдвэрийн технологийн хэсгийн ахлах Б.Туваансүрэн Хөдөлмөрийн хүндэт медалиар, Шар айрагны үйлдвэрийн технологийн оператор Н.Нарантуяа болон Шил угаалгын үйлдвэрийн ажилтан Ш.Батзул нар Алтангадас одонгоор тус тус шагнагдаж энгэрээ мялаалгалаа. Төрийн дээд одон медалиудаар шагнагдсан хүндэт ажилчдадаа нийт хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилтын дээдийг гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!