"Улаанбаатар түншлэл - 2021" олон улсын үзэсгэлэн худалдаа эхэллээ.

01.10.2021


Дэлхийн 5 улс оронд туршилтын болон тогтмол экспортоо хийж буй АПУ ХК нь валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын эдийн засагт хувь нэмэр оруулахын зэрэгцээ хариуцлагатай хэрэглээ, соёлтой амьдралын хэвшилд уриалан нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө тасралтгүй хүчин чармайлт гарган ажиллаж байна. Үзэсгэлэн 4 өдөр үргэлжлэх ба эрхэм хэрэглэгч та бүхэн АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон бидний үйлдвэрлэн танд хүргэдэг олон улсын чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүдийн Монгол эх орны хөрсөнд ургасан, органик орц найрлагатай танилцаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн бүтээгдэхүүний амталгаа хийхийн зэрэгцээ эерэг өөрчлөлтийн төлөөх "Соёлоор гоёно" аянд үнэт зүйлсээрээ нэгдээрэй.

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2021“ олон улсын үзэсгэлэн худалдаанд АПУ Хувьцаат компани оролцож байна.