Харилцагч байгууллагуудтайгаа хамтран "Соёлоор Гоёно" төслийг үргэлжлүүлж байна

27.08.2021


“Соёлоор гоёно” төслийн хүрээнд бид 10 мянга гаруй харилцагчдынхаа төлөөлөлтэй хамт эх дэлхийгээ хайрлах соёл, амьдран буй нийгэмдээ халуун дулаан, ээлтэй соёл, хариуцлагатай хэрэглээний соёлыг уриалан, 4000 гаруй км замыг туулсан “Алтай Таван Богд” аяллыг зохион байгууллаа. Аливаа бизнесийн оролцогч талууд үнэт зүйлсээ нэгтгэн хамтдаа, нэгдмэл, нэг дуу хоолойгоор өөрчлөлт бий болгохын төлөө хүчин чармайлт гаргах нь амжилтын эхлэл билээ. 

Хамтдаа эерэг өөрчлөлтийн төлөө нэгдэж буй эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа. 

Эх дэлхийгээ мөнх ногооноор нь үлдээе.

АПУ Хувьцаат компани