ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО

04.03.2016


Компанийн нэр: АПУ хувьцаат компани

Хаяг, утас: АПУ компани, Чингисийн өргөн чөлөө-14, Улаанбаатар-17040, Монгол улс. Утас: (+976) 11 341137

Хурал хуралдах огноо, цаг, газар:

2016 оны 4 дүгээр сарын 22-ны Баасан гарагт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 15:00 цагт

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудал:

АПУ ХК-ийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

АПУ ХК-ийн энгийн 1 (нэг) ширхэг хувьцааг тухайн төрлийн 10 (арав) ширхэг хувьцаанд хөрвүүлэх замаар хуваах асуудлыг хэлэлцэж батлах

АПУ ХК-ийн Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж батлах

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Компанийн байр болон харьяа брокер диллерийн компани дээр ирж хурлын материалтай танилцаж болно.

Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гарагт, 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд ажиллана.

Холбоо барих утас: (+976) 11 341137, (+976) 11 344554, info@apu.mn