Хүний нөөцийн ажилтны өдөр тохиож байна

15.10.2019


Шунхлай группийн хэмжээнд хүний нөөцийн ажилтан, удирдлага хамт олноо шагнаж урамшуулах, ололт амжилтаа дүгнэх, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой “ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан баярын арга хэмжээг зохион байгуулсан юм.

Уг арга хэмжээний үеэр АПУ Групп компанийн Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ш.Дөлгөөн, Цалин хөлс хөнгөлөлт хангамж хариуцсан менежер Д.Энхчимэг нарыг Монгол улсын хөдөлмөр нийгэм хамгааллын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшуулсан бөгөөд мөн "Шилдэг төсөл" номинацид "Захиргаа, Хүний нөөцийн газар"-ын санаачлан хэрэгжүүлсэн “PEOPLE LEADER” төсөл шалгарсан баярт мэдээг дуулгахад таатай байна. Та бүхэндээ АПУ Групп компанийн нийт хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс, хөдөлмөрт нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе!