"Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Сарын Аян"

03.04.2018


Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ыг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэр гаргасан билээ. Энэ өдөр үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зэрэг сурталчилгааны олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал олон улсын хэмжээнд тогтоод 11 жил болжээ. Манай улсын хувьд энэхүү өдрийг угтан сарын аян зохион байгуулдаг.


Аяны хүрээнд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон гишүүн байгууллагуудын удирдлага, ажилтнууд АПУ ХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн ирсэн юм. Бидний хувьд "Safety First" ажлын хүрээнд ОУ-ын Heineken компанийн дэлхий даяар өөрийн хувь эзэмшдэг компаниудын туршлага, тэдний мэдлэг дээр үндэслэн гаргасан "Амь Насаа Хамгаалах 12 дүрэм" -ийг нийт ажилчдадаа гарын авлага байдлаар хүргэж, танилцуулга, мэдээлэл олгох сургалтуудыг зохион байгуулж, өөрсдийн ажлын байран дээрх зөв зохистой зан үйлд суралцах боломжийг олгож, түүнийгээ хянах, сайжруулах, үр дүнг хэлэлцэх системийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Мөн удирдлагын багийн зүгээс манлайлалтай оролцож АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг уг дүрмийн талаарх ажилдад мэдлэг олгох видеонд оролцож, уриалсан нь шинэлэг болсон билээ.