Чанарын бодлого

Бид чанарын бодлогодоо дараах 4 зарчмыг баримтлана.

  • Хууль эрхзүйн болон хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн, хүнсний аюулгүй байдлыг 100 хувь хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
  • Хүнсний үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд FSSC22000: 2010, ISO 9001:2008 стандартуудын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, байнгын сайжруулалтыг хангана.
  • Хүний нөөцийн хөгжил, техник, технологид чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж шингэн хүнс үйлдвэрлэлийн манлайлагч компани болно.
  • Хүнсний аюулгүй байдал болон чанарын удирдлагын тогтолцоонд гадаад, дотоод аудитын шалгалт хийх замаар үр дүнг баталгаажуулж ажиллана.

Чанарын удирдлага

APU company нь ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани юм. Чанарын удирдлага, хяналтын алба нь бүтээгдэхүүнийг зохион бүтээхээс эхлээд түүхий эд материалын чанарыг шалган хүлээн авах, хадгалах, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн түгээлтэд гаргах хүртэлх бүхий л процессд сорилт, шинжилгээ, туршилт, чанарын хяналт, баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн байнгын мониторингийн хяналт тавьж ажилладаг.

Бидний бусдаас ялгарах талууд бол:

  • Олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлсэн
  • Хүнсний аюулгүй байдал, технологийн мэргэшсэн багуудтай
  • Чанарын удирдлагын нэгдсэн систем бий болгосон
  • Хууль, эрхзүйн нийцлийг бүрэн хангасан
  • Процесст суурилсан чанарын мониторингийн хяналтыг бүрдүүлсэн