Өвлийн өвгөн АПУ ХК-ийн хамт олонд бэлэг гардууллаа

25.12.2014


Анхлан 5 Монгол, 9 Орос ажилтантай архи найруулан савлах цехээр үндэс сууриа тавьсан АПУ компани 90 жилийн түүхнээ 1700-аад хүнийг нэгтгэсэн их айл болсон билээ. Ажилчидынхаа сэтгэл ханамж, хөдөлмөр аюулгүй байдалд анхаарч ажилладгынхаа хүрээнд олон ажил зохион явуулдаг. Энэ өдрүүдэд шинэ жилийн баярт нь баяр нэмж өвлийн өвгөн аав, цасан охиныг урин авчирч ажилтан, ажиллагсададаа бэлэг гардууллаа. Манай ажилчид ч өвлийн өвгөн ааваа тэсэн ядан хүлээж байснаа хэлсэн юм.

Хөгжилд хөтөлсөн 90 жилийг хамтдаа үдсэн та бүхэндээ баярлалаа.