2012 он

21.10.2019


Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2012 оны 04 сарын 27-ны өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00 цагаас болсон

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-өөс 2013 оны 03 сарын 29-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,299,503 хувьцааг эзэмшдэг 132 хувьцаа эзэмшигч биеэр оролцсон нь 74,281,700 энгийн хувьцааны 93,29 хувь нь хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хэлэлцсэн асуудал: Хурлаар дараахи асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  1. Компанийн 2011 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах
  2. АПУ ХК-ийн Дүрмийн шинэчлэсэн найруулгыг батлах
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2011 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 93,28 хувийн саналаар баталсан
  2. АПУ ХК-ийн Дүрмийн шинэчлэсэн найруулгыг 93,27 хувийн саналаар баталсан
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг куммулятив аргаар сонгох: Энгийн гишүүнээр П.Батсайхан 69,290,302, П.Батчимэг69,265,136, П.Бат-Эрдэнэ 69,226,841, Громов С.Б 69,224,149, Ц.Ганчимэг 69,251,077, Сильваши.А.Ю 69,206,618, Хараат бус гишүүнээр Тревор Охой 69,192,588, Д.Батжаргал 69,328,280, Руперт Пёрсер 69,078,409 саналаар тус тус сонгогдсон байна.