2014 он

21.10.2019


Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2014 оны 04 сарын 28-ны өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00 цагаас болсон.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-өөс 2014 оны 03 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,826,365 хувьцааг эзэмшдэг 178 хувьцаа эзэмшигч биеэр оролцсон нь 74,281,700 энгийн хувьцааны 93,33 хувь нь хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хэлэлцсэн асуудал: Хурлаар дараахи асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  1. Компанийн 2013 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2013 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99 хувийн саналаар баталсан
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн 99.87 хувийн саналаар баталсан
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг куммулятив аргаар сонгох: Энгийн гишүүнээр П.Батсайхан 69,804,819, П.Батчимэг 69,763,520, Б.Батбаяр 69,757,573, Громов.С.Б 69,758,778, Хьюго Баррет 69,732,863, Тревис Хамильтон 69,699,432, Хараат бус гишүүнээр Тревор Охой 69,749,392, Ж.Үнэнбат 69,798,875, Карло Радикатын 69,705,053 саналаар тус тус сонгогдсон байна.