2015 он

21.10.2019


Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 14:00 цагт болов.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-с 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,969,851 хувьцаа эзэмшдэг 180 хувьцаа эзэмшигчид биеэр оролцсон нь 74,287,700 ширхэг энгийн хувьцаанаас 94,19% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  • Компанийн 2014 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.

Хурлаас гарсан шийдвэр:

  • Компанийн 2014 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99 хувийн саналаар батлав.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн 99%-н саналаар батлав.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг куммулятив аргаар сонгох: Энгийн гишүүнээр П.Батсайхан-69,887,717, П.Батчимэг-69,872,790, Б.Батбаяр-69,820,292, Громов. С.Б-69,795,632, Хьюго Баретт-69,805,042 Хараат бус гишүүнээр С.Эрдэнэ-69,778,840, Сиваев. А.В-69,761,351, Ж.Үнэнбат-69,779,910 саналаар тус тус сонгогдсон байна.