2016 он

21.10.2019


Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00-18:00 цагийн хооронд болов.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-с 2016 оны 03 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,906,115 хувьцаа эзэмшдэг 187 хувьцаа эзэмшигчид биеэр оролцсон нь 74,287,700 ширхэг энгийн хувьцаанаас 94,1% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  • АПУ ХК-ийн 2015 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах.
  • АПУ ХК-ийн энгийн 1 (нэг) ширхэг хувьцааг тухайн төрлийн 10 (арав) ширхэг хувьцаанд хөрвүүлэх замаар хуваасугай.
  • АПУ ХК-ийн Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2015 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99.9 хувийн саналаар батлав.
  2. Компанийн энгийн 1 (нэг) ширхэг хувьцааг тухайн төрлийн 10 (арав) ширхэг хувьцаанд хөрвүүлэх замаар хуваах асуудлыг 78.89 хувийн саналаар батлав.
  3. АПУ ХК-ийн Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар дараах байдлаар батлав.Үүнд:

3.1 Компанийн Дүрмийн 4.9, 7.22.11, 9.А, 9.2, 9.3, 9.5, 9.6 дахь заалтын “аудитор” гэснийг “аудит” болон “аудитын байгууллага” гэх асуудлыг 78.89 хувийн саналаар батлав.

3.2 Компанийн дүрмийн 7.22.5 дахь заалтыг “Энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, опцион гаргах шийдвэр гаргах, түүнтэй холбоотой журмыг батлах” асуудлыг 78.8 хувийн саналаар батлав.

3.3 Компанийн дүрмийн 7.22.5 дахь заалтыг “Компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах, хөрөнгө оруулалт хийх замаар охин болон хараат компани байгуулах, шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг эдлэх” гэх асуудлаар 78.8 хувийн саналаар батлав.