2017 он Ээлжит бус хурал

21.10.2019


АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт эхлэв.

Хурлын ирц:

Тооллогын комиссын дарга О.Уранбайгаль Тооллогын комиссын шийдвэрийг танилцуулав:

АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд 705,777,364 ширхэг энгийн хувьцаа эзэмшиж буй 109 хувьцаа эзэмшигч оролцож, нийт саналын эрх бүхий 741,670,190 ширхэг энгийн хувьцааны 95.16% болж байгааг хуралд оролцогчид болон хурлын даргад мэдээлж байна. Иймд Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөрт тооцов.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  • АПУ ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулахыг зөвшөөрөх тухай;
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрөх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл (цаашид нэгтгэх төсөл гэх), нэгтгэх гэрээг батлах тухай;
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргах тухай;
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх тухай;
  • АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай.

Хурлаас гарсан шийдвэр:

Хурлын дарга Ц.Эрдэнэбилэг: Тооллогын комиссын шийдвэрийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • АПУ ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулахыг зөвшөөрөв. Үүнд:
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрч болон түүнтэй холбогдох дараах хэлэлцсэн асуудлуудыг батлав. Үүнд:
  • АПУ ХК-ийг дараах нөхцөлөөр тусгаарлах замаар өөрчлөн байгуулж, шинээр охин компани үүсгэн байгуулахыг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй. Үүнд:
    • “АПУ ДЭЙРИ” оноосон нэртэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үүсгэн байгуулах;
    • АПУ ДЭЙРИ ХХК-ийн эхлэлтийн тайлан баланс, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэг бүр нь 100 (нэг зуу) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 546,190,000 (таван зуун дөчин зургаан сая нэг зуун ерэн мянга) ширхэг энгийн хувьцаанаас бүрдэх, нийт 54,619,000,000 (тавин дөрвөн тэрбум зургаан зуун арван есөн сая) төгрөг байхаар тогтоох;
    • АПУ ДЭЙРИ ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааг АПУ ХК нь 100% эзэмших;
    • АПУ ДЭЙРИ ХХК нь дараах үйл ажиллагааг хугацаагүйгээр эрхлэх:
    • АПУ ДЭЙРИ ХХК-ийг Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/5 тоот хаягт албан ёсоор байрлан үйл ажиллагаа явуулахыг тогтоох;
    • АПУ ДЭЙРИ ХХК-ийн үүсгэн байгуулах анхны Дүрмийг нэгдүгээр хавсралтад заасны дагуу батлах, цаашид тус Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулгыг батлах.
  • АПУ ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах нөхцөл, журмыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
  • АПУ ХК-ийн балансаас 54,619,000,000 (тавин дөрвөн тэрбум зургаан зуун арван есөн сая) төгрөгийн хөрөнгийг тусгаарлаж, АПУ ДЭЙРИ ХХК-ийн балансанд шилжүүлж хуваах балансыг гаргахыг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй.
  • АПУ ХК-ийн балансаас хөрөнгө тусгаарласантай холбоотойгоор АПУ ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, нийт гаргасан энгийн хувьцааны нэрлэсэн үнэ, тоо хэмжээнд өөрчлөлт орохгүй болохыг дурдсугай.
  • Тусгаарлах нөхцөл, журмыг хэрэгжүүлж ажиллах комисс томилох, энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой үүссэн асуудлыг тухай бүр шийдвэрлэж ажиллах бүрэн эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгосугай.
  • АПУ ДЭЙРИ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг, хувьцаа эзэмшигчдийнхурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх, АПУ ДЭЙРИ ХХК-ийг үүсгэн байгуулах бүрэн эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгосугай.
  • АПУ ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, охин компани байгуулахтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад холбогдох журмын дагуу мэдэгдэж, зөвшөөрөл авах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж холбогдох өөрчлөлтийг бүртгүүлэх, шаардлагатай бусад арга хэмжээ авч ажиллахыг Гүйцэтгэх захирал (Ц.Эрдэнэбилэг)-д даалгасугай.
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрч болон түүнтэй холбогдох дараах хэлэлцсэн асуудлуудыг батлав. Үүнд:
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрч, Эвэргрийн Инвестментс ХХК-ийн үйл ажиллагааг зогсоон, эрх, үүрэг, хариуцлагыгАПУ ХК-д шилжүүлэн нэгтгэсүгэй.
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл (цаашид “нэгтгэх төсөл” гэх)-ийг нэгдүгээр хавсралтаар, АПУ ХК ба Эвэргрийн Инвестментс ХХК-ийн хооронд байгуулагдах Нэгтгэх гэрээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, уг их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийхийг зөвшөөрсүгэй.
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрсөнтэй холбогдуулан АПУ ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 32,130,455.30 төгрөгөөр нэмэгдүүлж, АПУ ХК-аас дараах төрөл, үнэ, тоо ширхэг бүхий хувьцааг хаалттай хүрээнд нэмж гаргасугай. Үүнд: 1) Хувьцааны төрөл: энгийн; 2) Тоо ширхэг: 321,304,553 ширхэг 3) Нэгж хувьцааны үнэ: 1,052.35 төгрөг; 4) Хувьцааны нэрлэсэн үнэ: 10 мөнгө.
  • Эвэргрийн Инвестментс ХХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 338,127,000 ширхэг хувьцааг АПУ ХК-ийн 10 мөнгөний нэрлэсэн үнэтэй 321,304,553 ширхэг энгийн хувьцаанд хөрвүүлэн компаниас нэмж гаргасан хувьцааг хаалттай хүрээнд буюу Эвэргрийн Инвестментс ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн Эвэргрийн Инвестментс ХХК-д эзэмшиж буй хувьцааны тоонд хувь тэнцүүлэн дараах хувь хэмжээгээр эзэмшүүлэхийг зөвшөөрсүгэй.
    Хувьцаа эзэмшигчидХувьцааны тоо, ширхэгХувьцааны нэгж үнэХувь нийлүүлсэн хөрөнгөХувь нийлүүлсэн хөрөнгөнд эзлэх хувь
    1Хайнекен Азиа Пасифик Пти. Лтд266,091,98110 мөнгө26,609,198.10₮25.00%
    2Монголиан бэвэриж инвестмэнтс ХХК55,212,57210 мөнгө5,521,257.20₮5.19%

    Нийт321,304,55310 мөнгө32,130,455.30₮30.19%
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестмент ХХК-ийг нэгтгэхтэй холбоотойгоор АПУ ХК-аас хаалттай хүрээнд нэмж гаргаж буй хувьцааг АПУ ХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэсүгэй.
  • АПУ ХК-ийн Дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хавсралтаар баталсугай.
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх нөхцөл, журмыг хэрэгжүүлж ажиллах комисс томилох, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах болон их хэмжээний хэлцэл хийгдсэнтэй холбоотой хувьцаа эзэмшигчдийн шаардах эрх хэрэгжүүлэх журмыг батлах, хувьцааг эргүүлэн худалдан авах үнийг тогтоох, энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой үүссэн асуудлыг тухай бүр шийдвэрлэж ажиллах бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлд олгосугай.
  • АПУ ХК ба Эвэргийн Инвестментс ХХК–ийн хооронд байгуулагдах Нэгтгэх гэрээнд АПУ ХК-ийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Гүйцэтгэх захирал (Ц.Эрдэнэбилэг)-долгосугай.
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахтай холбоотойгоор Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох журмын дагуу мэдэгдэж, зөвшөөрөл авах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, шаардлагатай бусад арга хэмжээ авч ажиллахыг Гүйцэтгэх захирал (Ц.Эрдэнэбилэг)-д даалгасугай.
  • АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар компанийг өөрчлөн байгуулах, АПУ ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй хувьцааг бүртгэх шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөн, нэмэлт хувьцаа бүртгэгдсэний дараа компанийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж бүртгүүлэх, шаардлагатай бусад арга хэмжээ авч ажиллахыг Гүйцэтгэх захирал (Ц.Эрдэнэбилэг)-д даалгасугай. Ээлжит бус хурлыг хаав. Хурал 16 цаг 45 минутад дуусав.