2017 он Ээлжит хурал

21.10.2019


Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2017 оны 03 дүгээр сарын 31-ний өдөр

АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00-18:00 цагийн хооронд болов.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-с 2017 оны 03 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 696,717,932 хувьцаа эзэмшдэг 198 хувьцаа эзэмшигчид биеэр оролцсон нь 742,877,000 ширхэг саналын эрхтэй хувьцаанаас 93,79% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

1. АПУ ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;

2. АПУ ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;

3. АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох;

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2016 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99,9%-н саналаар батлав.
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн 99,9%-н саналаар батлав.
  3. ТУЗ-ын ердийн болон хараат бус гишүүнийг куммулятив аргаар сонгох: Ердийн гишүүнээр П.Батсайхан-548,214,845, П.Батчимэг-547,679,647, Б.Батбаяр-547,660,795, Громов.С.Б-547,788,575, Хьюго Барретт-547,526,168, Г.Ганболд-1,435,080,227 Хараат бус гишүүнээр Ж.Үнэнбат-659,593,411, Б.Батжав-547,670,486, Ё.Гэрэлчулуун-695,477,797 санал авсанаар тус тус сонгогдсон байна.