2018 он Ээлжит бус хурал

21.10.2019


АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт эхлэв.

Хурлын ирц:

1,009,488,025 ширхэг энгийн хувьцаа эзэмшиж буй буюу 227 хувьцаа эзэмшигч оролцож, нийт саналын эрхтэй хувьцаа бүхий 1,062,974,743 ширхэг энгийн хувьцааны 94,97 хувийг төлөөлсөн хувьцаа эзэмшигч хүрэлцэн ирсэн тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэн хурлын ирцийг хүчин төгөлдөрт тооцов.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

    I. АПУ ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;

    II. АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох;

    III. АПУ ХК-ийн охин болон хараат компани, тэдгээрийн охин болон хараат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх

    IV. АПУ ХК-ийн нэгдэлд хамаарагдаж байгаа компаниудын “Эрх мэдлийн хуваарилалт”-ын баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан батлах эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгох;

    Хурлаас гарсан шийдвэр:

  • АПУ ХК-ийн 2017 онд сонгогдсон ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгов.
  • АПУ ХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүнд нэр дэвшигчдээс дараах хүмүүсийг сонгов. Үүнд:
    • П.Батсайхан
    • Б.Батбаяр
    • С.Б.Громов
    • Г.Ганболд
    • Кеннет Чу
    • Яспер Хамакер
  • АПУ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчдээс дараах хүмүүсийг сонгов. Үүнд:
    • Ж.Үнэнбат
    • Ё.Гэрэлчулуун
    • Ө.Батбаяр
  • “АПУ ХК-ийн охин болон хараат компани, тэдгээрийн охин болон хараат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгов.
  • АПУ ХК-ийн нэгдэлд хамаарагдаж байгаа компаниудын “Эрх мэдлийн хуваарилалт”-ын баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан батлах эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгов.