2018 он Ээлжит хурал

21.10.2019


АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 15:00 - 17:25 цагийн хооронд болов.

Хурлын ирц:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-өөс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 1,019,816,252 хувьцаа эзэмшиж буй 435 хувьцаа эзэмшигчид биеэр оролцсон нь 1,062,974,743 ширхэг саналын эрхтэй хувьцаанаас 95,94% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

    I. АПУ ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

    II. АПУ ХК-ийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах.

Хурлаас гарсан шийдвэр:

  • АПУ ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хуралд оролцогчдын 99,99%-ийн саналаар батлав.
  • Хуралд оролцогчдын 99,99%-ийн саналаар АПУ ХК-ийн Дүрэмд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулав. Үүнд:
    • 2-р зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хэрэглэгчийн сэтгэлд тохирсон, хүнсний аюулгүй байдлыг хангасан хамгийн сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж,худалдах замаар хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг эрхэмлэж ажиллах нь компанийн эрхэм зорилго мөн.” гэж заасныг хасах;
    • 2-р зүйлийн 2.2 дах хэсгийг доорх байдлаар өөрчлөх; “2.1 Компанийн үйл ажиллагааны чиглэл нь дараах байна:
      • 2.1.1. Архины үйлдвэрлэл; 2.1.2. Шар айрагны үйлдвэрлэл; 2.1.3. Спиртийн үйлдвэрлэл; 2.1.4. Ундаа, ус, жүүсны үйлдвэрлэл; 2.1.5. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл; 2.1.6. Бөөний болон жижиглэн худалдаа; 2.1.7. Гадаад худалдаа; 2.1.8. Хог хаягдлаас хоёрдогч түүхий эд, материал гарган авах үйл ажиллагаа; 2.1.9. Аж ахуйн нэгжийн удирдах дээд байгууллагын үйл ажиллагаа; менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа; 2.1.10. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх"
    • 7-р зүйлийн 7.22.17 (ТУЗ-ийн бүрэн эрх) хэсгийг доорх байдлаар өөрчлөн найруулах;
      • 7.22.17. Эрх мэдлийн хуваарилалтын баримт бичигт заагдсан эрх мэдлийн хэмжээ хязгаарын хүрээнд асуудлыг шийдвэрлэх, зөвшөөрөл олгох, эрх олгох;
    • 7-р зүйлийн 7.37 (Гүйцэтгэх захирлын бүрэн эрх) хэсгийг доорх байдлаар өөрчлөн найруулах;
      • 7.37. Эрх мэдлийн хуваарилалтын баримт бичигт заагдсан эрх мэдлийн хэмжээ хязгаарын хүрээнд асуудлыг шийдвэрлэх, эрх олгох, ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрөл авсны үндсэн дээр шийдвэрлүүлэх асуудлын төслийг боловсруулж шийдвэрлүүлэх, зөвшөөрөл авах;
    • 7-р зүйлийн 7.35 (Гүйцэтгэх захирал) хэсгийг доорх байдлаар өөрчлөн найруулах;
      • 7.35. Гүйцэтгэх захирал нь өөр компани, аж ахуйн нэгжийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж болно. Харин компанийн охин болон хараат компаниас бусад өөр аж ахуйн нэгж, өрсөлдөгч хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирлаар ажиллахыг хориглоно.
    • 8-р зүйлийн 8.1 (Компанийн эрх бүхий албан тушаалтан) хэсгийг доорх байдлаар өөрчлөн найруулах;
      • 8.1. ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирал, Ерөнхий нягтлан бодогч, Чиглэл хариуцсан захирлууд нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдоно.
  • АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт өөрчлөлт орсноос бусад зүйл заалтууд хэвээр үлдэх бөгөөд нэмэлт өөрчлөлтийг тусгасан Дүрмийг хавсралтаар баталж, түүнийг улсын бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөхөөр шийдвэрлэв.
  • АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг холбогдох журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг Гүйцэтгэх захиралд даалгав.