2019 он Ээлжит хурал

21.10.2019


АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концертын танхимд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 - 16:10 цагийн хооронд болов.

Хурлын ирц:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТХТ ХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 1,017,219,991 хувьцаа эзэмшиж буй 383 хувьцаа эзэмшигчид биеэр оролцсон нь саналын эрхтэй нийт 1,062,974,743 ширхэг хувьцаанаас 95,695% болж, хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан. Үүнд:

    I. АПУ ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,

    II. АПУ ХК-ийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах,

    III. Компанийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох,

    IV. Компанийн ТУЗ-ийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.

Хурлаас гарсан шийдвэр:

  • АПУ ХК-ийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлав. 
  • АПУ ХК-ийн Дүрэмд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулж, батлав.
    • 7.6. Дор дурдсан асуудлыг энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
      • 7.6.2. Компанийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.5-д зааснаас бусад нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах.
    • 7.16. Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хурал хуралдахгүйгээр Хувьцаа эзэмшигчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэж болно. Харин хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг эчнээ санал хураалтаар орлуулахыг хориглоно. Эчнээ санал хураалтыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу явуулна. Ээлжит хурлыг болон доорх асуудлыг шийдвэрлэх хурлыг эчнээ санал хураалтаар явуулахыг хориглоно. Үүнд Компанийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.5, энэхүү дүрмийн 7.22.21-т заасны дагуу нэгтгэх замаар өөрчлөн байгуулах асуудал хамаарахгүй болно.
      • 7.16.1. Компанийн Дүрмийг өөрчлөх, шинэчилсэн найруулгыг батлах
      • 7.16.2. Компани нийлүүлэх, нэгтгэх, хуваах, татан буулгах, зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх
    • 7.22. Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ дүрмээр Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
      • 7.22.21. Компанийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.5-д заасны дагуу компани нийт энгийн хувьцааны 75 хувиас дээш хувийг эзэмшдэг өөрийн охин компаниа нэгтгэх, ийнхүү нэгтгэснээр компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагагүй тохиолдолд уг компанийг нэгтгэх тухай шийдвэр болон нэгтгэх нөхцөл, журмыг гаргах
    • Өөрчлөгдсөнөөс бусад дүрмийн зүйл, заалтууд хэвээр болно.
      • Дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхийг Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгт даалгав.
    • АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгов.
    • АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаагаар сонгов. Үүнд:
      • Ердийн гишүүд:
        • П.Батсайхан
        • Б.Батбаяр
        • С.Б.Громов
        • Я.Дамдинсүрэн
        • Кеннет Чу
        • Томас Холланд
      • Хараат бус гишүүд:
        • Ө.Батбаяр
        • Ё.Гэрэлчулуун
        • Ж.Үнэнбат

    Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол, тэмдэглэлийг дараах холбоосоор үзнэ үү: 2019 ХЭЭХ тогтоол 2019 ХЭЭХ тэмдэглэл