- /%D1%85%D3%A9%D1%80%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9-%D0%BE%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87%D0%B4%D0%B0%D0%B4/
- /%D1%85%D3%A9%D1%80%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9-%D0%BE%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87%D0%B4%D0%B0%D0%B4/%D1%85%D1%83%D0%B2%D1%8C%D1%86%D0%B0%D0%B0-%D1%8D%D0%B7%D1%8D%D0%BC%D1%88%D0%B8%D0%B3%D1%87%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%83%D1%80%D0%B0%D0%BB/
- /%D1%85%D3%A9%D1%80%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9-%D0%BE%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87%D0%B4%D0%B0%D0%B4/%D1%85%D1%83%D0%B2%D1%8C%D1%86%D0%B0%D0%B0-%D1%8D%D0%B7%D1%8D%D0%BC%D1%88%D0%B8%D0%B3%D1%87%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%83%D1%80%D0%B0%D0%BB/2020-%D0%BE%D0%BD/
- nullYeah!
2020 он Ээлжит бус хурал - Эчнээ санал хураалт
16.10.2020
АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд эчнээ санал хураалтын хэлбэрээр явуулав.
Хурлын ирц:
Хувьцаа эзэмшигчдийн эчнээ санал хураалтад ҮЦТХТ ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн судалгаанд багтсан нийт 1,011,939,319 ширхэг хувьцаа эзэмшиж буй 17 хувьцаа эзэмшигч оролцсон нь нийт 1,064,181,553 ширхэг энгийн хувьцааны 95.09%, нийт саналын эрхтэй 1,062,974,743 ширхэг хувьцааны 95.2% болсон тул хурал хүчин төгөлдөр болсон байна.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- АПУ ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
- АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.
Хурлаас гарсан шийдвэр:
- АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгов.
- АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дараах бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаатайгаар сонгов:
Ердийн гишүүн:
- П.Батсайхан
- Б.Батбаяр
- Сергей Громов
- Кеннет Чу
- Сэн И-Ин
- Томас Холланд
Хараат бус гишүүн:
- Ө.Батбаяр
- Ё.Гэрэлчулуун
- Ж.Үнэнбат
Хувьцаа эзэмшигчдийн эчнээ санал хураалтын дүнг баталгаажуулах тухай ТУЗ-ийн хурлын тогтоол, тэмдэглэлийг дараах холбоосоор үзнэ үү: Тогтоол Тэмдэглэл