2020 он Ээлжит хурал

23.04.2020


АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концертын танхимаас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 - 15:10 цагийн хооронд компанийн цахим хуудсаар шууд дамжуулан анх удаа цахим хэлбэрээр явуулав.

Хурлын ирц:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТХТ ХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 1,014,277,394 хувьцаа эзэмшиж буй 165 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар болон цахимаар оролцсон нь саналын эрхтэй нийт 1,062,974,743 ширхэг хувьцаанаас 95.419% болсон тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

I. АПУ ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах.

Хурлаас гарсан шийдвэр:

  • АПУ ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хуралд оролцож, санал өгсөн хувьцаа эзэмшигчдийн 99.998%-ийн саналаар батлав.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол, тэмдэглэлийг дараах холбоосоор үзнэ үү: 2020_ХЭЭХ_тогтоол  2020_ХЭЭХ_тэмдэглэл