2021 он Ээлжит хурал

27.04.2021


АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 - 11:30 цагийн хооронд мэдээллийн технологийн шийдэл ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулав.

Хурлын ирц:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТХТ ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн судалгаанд багтсан нийт 1,012,715,029 ширхэг энгийн хувьцаа эзэмшиж буй 152 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар болон цахимаар оролцсон нь саналын эрхтэй нийт 1,062,974,743 ширхэг хувьцаанаас 95.27% болсон тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

I. АПУ ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,

II. АПУ ХК-ийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах.

Хурлаас гарсан шийдвэр:

1. АПУ ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан доорх дүгнэлтийг батлав.

    1.1. АПУ групп компани 2020 онд тавьсан зорилтуудаа бүрэн биелүүлж, амжилттай ажилласан.

2. АПУ ХК-ийн Дүрэмд дараах өөрчлөлтийг оруулж, батлав.

    2.1. Дүрмийн 7-р зүйлийн 7.2 дахь хэсэгт “7.2. Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна” гэснийг “7.2. Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг эрх бүхий байгууллагын баталсан журмын дагуу дараах хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнд:

               7.2.1.танхимаар буюу хувьцаа эзэмшигчдийг биечлэн оролцуулах замаар;

               7.2.2. мэдээллийн технологийн шийдэл ашиглан зайнаас буюу цахим хэлбэрээр;

               7.2.3. танхимаар ба зайнаас хосолсон байдлаар” гэж өөрчлөх;

        2.2. Өөрчлөгдсөнөөс бусад дүрмийн зүйл, заалтууд хэвээр болно.

          2.3. Дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхийг Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгт даалгав.

      Хувьцаа эзэмшигчдийн 2021 оны ээлжит хурлын тогтоол, тэмдэглэлийг дараах холбоосоор үзнэ үү: 2021_ХЭЭХ-ын тогтоол 2021_ХЭЭХ-ын тэмдэглэл